АЯН ЗАМ (#10619)

Бурхан минь ээ! Таны ивээлээр би өглөө босч, Танд бүрэн итгэж, өөрийгөө Таны халамжинд даатгаж гэрээс гарсан билээ. Танд бодол санаагаа төвлөрүүлэн Таны хамгаалалтан дор гэрээс гарахад минь тусалсан шигээ энэрэл өршөөлийнхөө тэнгэрээс надад адислал илгээж, гэртээ аюулгүй амар харихад минь туслахыг гуйя.  Цорын ганц, Хосгүй, Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн Танаас өөр Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

АЯН ЗАМ (#10620)

Бурхан минь, Бурхан минь! Би Таны хайрын холбооноос бат зуурч, Таны халамж, хамгаалалтанд өөрийгөө бүрэн даатган гэрээс гарсан билээ. Хайрт шавь нараа Таны замаас холдсон танхай балмад, муу санаат дарлагч этгээдүүдээс хамгаалсан хүч чадлаараа намайг ч гэсэн буян хишгээ хүртээн хамгаалахыг хичээнгүйлэн хүсэж байна. Өөрийн хүч чадлын увдисаар намайг гэртээ эргэж очиход минь тусална уу. Та бол үнэнхүү Бүхнээс хүчирхэг, Зовсон цагт Аврагч, Дангаар Оршигч билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

